Загвар өмсөгч О.Ариунзул сүүлийн үед Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүтэй үерхэх болсноор олны анхааралд өртөөд байгаа. Эх орондоо зохиогдсон миссийн тэмцээнүүдэд оролцоод шагналт байр төдийхөн хүртэж байсан тэрбээр ОХУ-д зохиогдсон томоохон тэмцээнд дэд байр эзэлсэн нь чамлахааргүй амжилт болсон.
Найз залуутайгаа ОХУ-ын Москва хотноо амарч зугаалан, амьтны хүрээлэн сонирхож яваад ирсэн модель О.Ариунзул тэднхийн фото студид зургаа авахуулжээ. Орос охидын шүтээн Б.Амархүүгийн найз бүсгүйг томоохон загварын агентлагууд дуртайяа урьж, хамтран ажиллах санал тавьж байгаа гэх. Тиймээс загвар өмсөгч О.Ариунзул чадварлаг дизайнерууд болон найз залуу Б.Амархүүгийнхээ зөвлөгөөг дагаж, гадаадын загварын тайзан дээр алхах талаар бодож яваа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 1 )
unen goy budsan baina. Orsuud inegj budsan uu?? Shal uur yum aa