Төрийн их наадамд дуртай нь түрүүлчихдэг юм биш ээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09
"Бат-Эрдэнэ аваргыг олон жил түрүүлэхдээ бусдадаа боломж олгоогүй, бас Хэнтийгээс өөрөөс нь өөр сайн цолтой бөх төрөөгүй. Бат-Эрдэнэ аварга нутгаасаа ядахдаа заан төрүүлчих боломж их байсан" гэж өчигдөр ТВ-ээр хэдэн нөхдүүд ярьж, гомдоллож байхыг сонслоо. Наадамчидаа хууран бууж өгөх ёстой байсан хэрэг үү.
Нэг удаа бууж өгөлгүйгээр Гантогтоход тахимаа өгч байсан санагдана. Энэ бол худал барилдаагүй, жудаг заасан явдал байсан. Монгол бөхийн түүхэнд их ч ховор тохиолддог зүйл. Талбайд гарчихаад барилдсан болоод бууж өгөөгүйнх нь төлөө, өөрөө хүч нь хүрээд хаяж чадаагүйнхээ төлөө "БУСДАДАА БОЛОМЖ ОЛГОДОГГҮЙ" гэж гоншигнож зогсоо хүмүүсийг харахаар дэндүү өрөвдөлтэй...
Бат-Эрдэнэ аварга тэгээд баахан бууж өгч, худал унаад Хэнтийгээс заан, арслангууд төрүүлээд байх ёстой байсан хэрэг үү. Ийм утгагүй дампуу л юм бодож, сэтгэж явдаг хүмүүс л монгол бөхийн дэвжээг хор, найрааны дэвжээ болгон гутаасан юм. Харин ч Ба аварга нь нутаг нугынхаа бөхчүүдэд өндөр хатуу шаардлага тавьж, тэднээ жил бүр бэлтгэлд ахлан гарч, мэддэг чаддагаа зааж өгч байсан.
Тэгээд хүч чадал нь хүрээд шударга сайхан барилдаад Улсын цолонд хүрч чадаагүйнх нь буруу Ба аварга болох уу. Одхүү начин сайн барилддаг сайн начин, гэхдээ өөрийн хувийн зан чанараас голдуу болсон харагддаг, сайн амжилт гаргаагүй. ДЭМЖЛЭГ гэдгийг энэ нөхдүүд хор найруулах, бууж өгөх төдийгөөр ойлгоод байгаа бололтой.
Харин ч Бат-Эрдэнэ аварга нутгийнхаа бөхчүүдийг хор найруулах, бууж өгөх замаар, олон түмнээ хуурч доромжлох аргаар улсын цолонд хүргээгүйнх нь төлөө Хэнтийнхэн баярлаж, бахархаж явууштай.
Мөнх-Эрдэнэ арсланг өрөвдөөд нэг удаа унаад өгчих ёстой байсан хэрэг үү.
СПОРТ бол СПОРТ. Хэн овсгоо, самбаатай нь, хүч чадалтай нь ур ухаантай нь сэтгэлийн хаттай нь ялдаг. Дийлдэг. Ялангуяа Монгол түмний их баяр наадамд түрүүлэхэд зүгээр нэг бяр чадал, ур ухаан, эв дүй байгаад зогсохгүй хийморь золбоо нэн чухал. 13 түрүүлэхэд бүр ч онцгой юм шүү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(103.11.195.194) 2025 оны 03 сарын 13

khudlaa bitgii shaa

1  |  0
zochin(103.11.195.185) 2025 оны 03 сарын 13

Baterdenetei yu yarikh ve.Mundag khun.

1  |  0
gana(122.201.18.28) 2025 оны 03 сарын 13

yaahavdee l yum bichsen baina. baterdene avarga bol yah argagui tasarhai avarga mun ni mun. gehdee end zuvhun neg l untsuguus harj bichsen baina. baterdene avarga yamarch nairaaguigeer buh turuug avch baisan gevel arai hudlaa. tserenpuntsag garidaar olon jil garaa amraaj balalsan daa. ganbat arslang bas neg nairsan baidag. yariad baival garch ireed l baina baih.

1  |  0
Top