Ханиадтай морьд уралдахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан бүрийн өмнө уралдах хурдан хүлгүүдэд мал эмнэлгийн үзлэг заавал хийж уралдах морьдыг гаргана гэсэн дүрэм гарчээ. Тийм ч учраас хурдан морины комиссоос адууны томуу өвчин гарч байгааг уяачдад анхааруулж байна.

Хэрвээ үзлэгийн явцад ямар нэгэн байдлаар өвчтэй байвал аль болохоор уралдуулахгүй байх арга хэмжээг авна гэж хурдан морины улсын шүүгч Д.Самданжамц хэллээ. Тэрбээр “Өмнөх жилүүдэд хурдан морь нь ямар нэгэн байдлаар өвчтэй байхад уяачид хаа холоос авчирсан юм чинь заавал уралдуулна гэдэг байсан. Энэ жилээс эхлэн мал эмнэлгийн үзлэгээр үзээд уралдах боломжгүй байвал морьдыг уралдааны замд гаргахгүй болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top