Хогны уутыг тарааж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Зуслангийн айлуудад хогны уут үнэгүй тараах ажил хийгдэж эхэллээ. Энэхүү ажлыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр гаргасан захирамжийн дагуу эхлүүлсэн бөгөөд хогийн шинэ менежментийг хэрэгжүүлж буй нь энэ аж. Энэ менежментийн дагуу өнгөрөгч зургадугаар сарын 15-наас зуслангийн 20 аманд амьдарч байгаа айлуудад “Азийн цагаан дагина” гэх хогны уутыг үнэгүй тарааж эхэлсэн. Уг хогны уут нь 60х80 сантиметрийн хэмжээтэй, тунгалаг өнгөтэй гялгар уут бөгөөд айлуудад сард 15 ширхэгийг өгч байгаа аж. Энэ сараас хотын төвийн бүх айл өрхөд уутыг үнэгүй тараах юм байна. Айлууд хогоо уутлан орц, хашаа, гэрийнхээ үүдэнд гаргаж тавимагц Тохижилт, үйлчилгээний газрын ажилчид, хогийн эко эргүүл ууттай хогийг удаалгүй ачиж явахаар төлөвлөсөн гэнэ.

Мөн “Монгол хэвлэл” гэх үндэсний үйлдвэрлэгч компани тендерт шалгарч, жилийн есөн тэрбум орчим төгрөгөөр уг уутыг үйлдвэрлэх гэрээ байгуулсан аж. Уг уутыг цаашид айл өрхүүдэд үнэгүй, харин албан байгууллагуудад тодорхой хэмжээний төлбөртэйгээр худалдаалах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bunkher(202.179.15.43) 2025 оны 03 сарын 13

belen bunkher khogiin sav zarna ytas96662658 89262658 ene munguur olon khun chalintai bolno shuu

1  |  0
nonsense(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

Hairan mungu! Minii mahaa zulgaaj baij tuldug tatvarin mungu iim balai yumand zartsuulagdaj bna !

1  |  0
Top