“Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй Сэлбийн гүүрийн ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд зөвхөн асфальт бетон хучилтын ажил үлдсэн байна.
Гүүрийн засварыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 01-нээс эхлүүлж, тавдугаар сарын 10-нд замын хөдөлгөөнийг хаасан юм. Уг гүүрийн зорчих хэсгийг маргааш нээх бөгөөд наадмын өмнөхөн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ

Сэтгэгдэл ( 0 )