Монголчууд бидний хийморь бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан бүтээгдсэн “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг уран бүтээлчид өргөн барилаа. “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат уг туульсын хөгжмийг туурвиж, МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар шүлгийг нь бичиж, МУГЖ, дуучин Б.Дашдондог, “Pro Sound” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман нар хөгжмийн найруулга дээр нь ажиллаж, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид, ДБЭТ-ийн их найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач МУСТА Н.Буянбаатар нарын 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулсанаа ийнхүү өчигдөр ёслол хүндэтгэлтэйгээр өргөн барьсан юм.
Түүнчлэн “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсын цомог бэлэн болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн худалдаанд гарах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )