Өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Т-Батаарыг Монголд эргүүлэн авчрах болон олон нийтэд дэлгэн үзүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан албан байгууллага, хүмүүст хүндэт өргөмжлөл гардууллаа.
Энэхүү шагналыг Палеонтологийн лаборатори музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар, урлаг судлаач Б.Наранзун, Д.Батжаргал даргатай Нийслэлийн Цагдаагийн газрын хамт олон, Д. Баттулга даргатай Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Үндэсний газар зүй Монгол” сэтгүүл, “Тэнгэрлэг үсэг” ХХК, “Зөв хийц” ХХК-ийн хамт олон зэрэг байгууллага, хувь хүмүүс хүртлээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Т-Батаарын нэхэмжлэгч болсных нь төлөө уг шагналыг өнөөдөр гардуулж өгнө. Түүнээс гадна АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах газрын агуулахад үлдсэн 22 батаар цугларсны дараа Монголд бүрэн хүлээлгэж өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )