Мандатыг маргааш олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол маргааш өглөө 11.40 цагаас Сүхбаатарын талбайд нийт ард иргэдэд нээлттэй болох талаар бид мэдээлж байсан. Тэгвэл уг арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдэд маргааш өглөө мандат олгохоор болсон байна. Сэтгүүлчид маргааш өглөө 08.30 цагаас Төрийн ордны хойд гол хаалгаар орж мандатаа авахаар юм. Ингэхдээ зураглаач, гэрэл зурагчид аппарат хэрэгсэл, камераа урьдчилан шалгуулах хэрэгтэй хэмээн албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top