АВТОБУС НЭГ ОНӨҮГ-ЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮД, АЖИЛЧИД АЖИЛ ХАЯЛТ ХИЙХЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА
Автобус нэг компани нь 600 гаруй ажиллагсадтай үүнээс 400 гаруй жолооч кондукторууд ажилладаг билээ. Нийслэлийн тээврийн газрын жолооч, кондукторууд нь хөдөлмөрийн хэвийн бус /хөдөлмөрийн хүнд/ нөхцөлд ажилдаг. Гэтэл жолоочийн үндсэн цалин 445.000 төгрөг, кондукторын үндсэн цалин 350.000 төгрөгийн цалинтай. Автобус нэг компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаандаа 4-р сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, ажилчдын даатгалын хохирлыг барагдуулах, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу бодох, ажилчдын цалин хөлснөөс хууль бус суутгал хийх, жолооч нараар түлшний өр төлүүлэхгүй байх, үндсэн хууль зөрчиж кондукторыг нэгжихгүй байх талаар удаа дараа албан тоот хүргүүлж шийдвэрлэх гэсэн боловч захиргааны зүгээс хүлээн аваагүй.
Дээрх маргааны асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага болон нийслэлийн удирдлагуудад санал, хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч арга хэмжээ авч ажлаагүй учир хуулийн дагуу гишүүд, ажилчид хурлаа хийн ажил хаях шийдвэрээ гаргасан. Ажил хаялтыг 2013 оны 07 дугаар сарын 10-ний өглөө 06.30 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаяхаа мэдэгдэж байна.
АВТОБУС НЭГ ОНӨААТҮГ-ЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО Л.Бадрах

Сэтгэгдэл ( 3 )
odontungalag chi ajilluulsaN SHIGEE tsalingaa bodooch aria l bish tsalin awdag ym bnleshde ajiljidiinhaa ajilah setgeliig vnleech!!!
БОЛЬЁ ООНЭГ ЖИШЭЭ ТАНАЙ АВТОБУУС НЭГ ХХК НЫ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХХК НЫ М:11 НИСЭХ-БАГШИЙН ДЭЭД ГЭСЭН ЧИГЛЭЛ БАГШИЙН ДЭЭДЭЭР ИРЭЭД ЯВДАГ ШҮҮ ЭНЭ ХХК АРАЙ ХЭТРЭЧ БАЙНА ШҮҮ