Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол-2013” наадмыг энэ сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд долоо дахь жилдээ зохион байгуулах гэж буй. Наадмын бүртгэлийг энэ сарын 10-ны өдөр хүртэл сунгахаар болсон байна. Дашрамд дурьдахад, “Дээлтэй Монгол-2013” наадмаар хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай эрэгтэй, эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогчийг шалгаруулж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна шилдэг зохион байгуулалтай, дүүргээ идэвхитэй оролцуулсан дүүргийн зохион байгуулагчийг Япон улсад аялах эрхээр урамшуулах юм. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд /2 хувь зураг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ/ бүртгэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )