Дуучин Х.Лхагвасүрэн Үндэсний баяр наадмыг тохиолдуулан “Морин хуур Толин хул” тоглолтоо энэ сарын 13, 14-нд СТӨ-нд хийхээр зэхэж байгаа. Анхны бие даасан тоглолтонд нь "Харанга" хамтлаг, УДБЭЧуулга зэрэг олон уран бүтээлчид оролцохоор болжээ. Ардын дуу шиг, наадмын сүлд дуу шиг “Толин хул”, Монгол гэх үндэстний дуу хуурыг дэлхийд эгшиглүүлдэг “Морин хуур”-ын тухай дууныхаа нэрээр нэрлэсэн энэхүү тоглолтынхоо талаар тэрбээр "Мянга мянган жил нар мандаж, мянга мянган жил наадам болж байг ээ" хэмээн товчхон хариулсан байна.
Нөгөөтэйгүүр “Толин хул” дуу нь энэ цаг дор эгшиглэж байгаа дуунууд дотроос хамгийн их дуулагдсан уран бүтээл гэсэн сонирхолтой баримт, өвөрмөц дээд амжилт яригддаг ажээ. Зөвхөн нэг жилийн шинэ жилийн үеэр 70 орчим удаа дуулагдсан талаар Х.Лхагвасүрэн нэгэн сэтгүүлчид хуучилж байжээ. Тэрээр анхны бие даасан тоглолтынхоо маркетингийг өвөрмөц маягаар хийх гэж байгаа бөгөөд “онлайн захиалга”-ыг өчигдрөөс авч эхэлжээ. 25, 35 мянгаар борлуулагдаж буй тасалбарыг нэг өдрийн дотор 282 хүн захиалаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 4 )
тоглолтын билет захиалах хүсэлтэй байна аа
bi hellowyn accept judas priest acdc ...shutdeg.lhagvaa odoo pensynde garaache ard tumnyg huurch bolohgui hooloi chin hoshnogo sh de
Агуу дуучин
goyoo goy.