Замчид шагнал гардлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Ардын хувьсгалын 92 жилийн ойг угтан, нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож, амжилт бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдад нийслэлийн шагналуудыг гардуулав.

Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэлийг "Нийслэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр, хяналтын мэргэжилтэн А.Оюунчимэгийг "Улаанбаатар хотын хүндэт тэмдэг"-ээр, Б.Цэрэнсодномыг "Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт үнэмлэх"-ээр, зохион байгуулагч С.Өнөрцэцэгийг "Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөл"-өөр, зохион байгуулагч Ц.Үнэнбатыг "Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчийн жуух бичиг"-ээр тус тус шагналаа.

Шагнал гардсан замчиддаа Нийслэлийн Авто замын газрын нийт хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг эрхэмлэн хүсье! Алтан шар замын буян ашид мөнхөд ивээх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top