Ойн хуулийг батлав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн С.Дэмбэрэл танилцууллаа. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад олонх нь дэмжсэн юм. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 41 нь буюу 70.7 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top