Голд живж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09
Өнөөдөр 09:50 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн усанд живж нас барлаа гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Уг мэдээллийн дагуу НОБГ-ын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлэг гарч ажиллахад тус дүүргийн XXVIII хороо, Дотоодын цэргийн хамгаалалтын Цэвэр усны эхийн урд Туул голын усанд овог нэр, хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны эрэгтэй хүн усанд осолдож нас барсан байжээ. Аврагчид талийгаачийн цогцосыг шалгаж дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top