Өнгөрөгч пүрэв гаригт Баянхошууны ойролцоо явж байсан 17 настай охин сураггүй алга болжээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж, түүнийг хил давсан болохыг олж тогтоосон байна. Ар гэрийнхэн нь охиныг хууль бусаар хил давуулсан, эсвэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор авч явсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор охиныг гэрт нь авчраагүй, тэрээр Бээжин дэх Монгол улсын Элчин сайдын яаманд байгаа аж. Энэ тухай түүний ээж Ш нь "Миний охин танихгүй хүн, тэр дундаа эрэгтэй хүн дагаж явах хүүхэд биш. Тэгэхээр эмэгтэй хүн арга чарга хэрэглэж байгаад хууран мэхэлж авч явсан байх. Мэрэгч төлөгчид үзүүлэхэд эмэгтэй хүн авч явсан байна гэж байсан. Охин минь сул дорой, тэгээд ч арван жилийн хүүхэд шүү дээ. Ямар ч замаар авч явсан юм билээ" хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )
Өдөр бүр 100 100-н**********бидний эргэн тойрон гэтэл тэр том гүрний хумсны толионд ч хүрэхгүй байж метро энэ тэр гэнэ шүү үндэсний аюулгүй байдлаа хамгаалдаг баг зүүсэн ерөнийлөгчөө солих л байсан юм тэд яаж ажиллахыг нь харж л байя чардайна даа