Хүний эрхийн тухай тодоор хэлж ярьдаг ардчилагчид засгийн эрхэнд байгаа энэ үед эрүү шүүлтийн сандал Монгол оронд минь тавтай морилчихсон байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг биш гэж үү. Уг нь манай улс аль 13 жилийн өмнө буюу 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орсон ба анхны тайлан илтгэлийг 2010 онд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хүргүүлсэн байдаг юм билээ. Гэтэл ЦЕГ-ын даргын тушаалаар төв орон нутгийн цагдаагийн хэлтэс, хэсгийн төлөөлөгчдөд эрүү шүүлтийн тусгай сандлуудыг тараачихаад байгаа нь анхаарал татахаас өөр аргагүй асуудал юм.Эрүүдэн шүүх сандал оруулж ирэх асуудлыг ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир 2012 оны долдугаар сарын 27-нд БНХАУ- ын “ИЕПҮ” компанийн захирал Хуан Ий гэгчтэй худалдааны гэрээ байгуулж, сандлын үнэд 626 мянган юаныг төлсөн гэх мэдээлэл байгаа. Харин сандлыг төв орон нутгийн цагдаагийн бүх хэлтэс тасгуудад хүргүүлэх үйл ажиллагаа нь ардчилсан засгийн үед буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 12- нд ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн гаргасан тушаалын дагуу хийгджээ. Тэгэхээр БНХАУ-аас өөр улсад хэрэглэдэггүй харгислалын сандлыг улс орныхоо өнцөг булан бүрт тараах сонирхол өмнөх болон одоогийн засгийн аль алинд байсан болж таарч байна.
Эрүүдэн шүүлтэд хэрэглэдэг сандал нь шаланд үл хөдлөх байдлаар бэхлэгдэх бөгөөд хүний хөлийг дөнгөлж, гарыг гавлан биеийн бүх хэсгийг хөдөлгөөнгүй барьж, удаан хугацаагаар татлан зовоох зориулалттай аж.

Харин ашгүй Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан шаардах бичиг хүргүүлчихээд байгаа юм байна. Төв орон нутагт тараагдчихаад байгаа тэдгээр сандлууд нь эрүү шүүлтээр иргэнд хэрэг хүлээлгэх, хийгээгүй хэргийнх нь төлөө ял эдлүүлэх зэрэг сөрөг асуудлыг дагуулна гэж үзсэн байна. Мөн Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газраас аймаг, хот, орон нутаг, төвийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчдийн албан хэрэгцээнд зориулж, мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай сандлыг ямар хэмжээгээр хэрхэн тараасныг дурдаж, энэ явдал нь “эрүү шүүлтийн эрсдлийг нэмэгдүүлж, хүний эрх, нэр төр, бие мах бодид ноцтой хохирол учруулж болзошгүй тул Монгол Улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авна уу” гэсэн агуулгатай юм байна.
Ямартай ч Хүний эрхийн үндэсний комиссоос хүргүүлсэн шаардах бичигт салбарын сайд нь хариулт өгөх болов уу. Түүний хариулт өгөхөөс өмнө зориуд сануулан хэлэхэд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо/ЭШЭХ/-ны Нарийн бичгийн дарга Жоао Натаф өнгөрөгч 6-р сарын 17-19-ны хооронд манай улсад айлчилсан шүү дээ. Харин тэр үеэр Улаанбаатар хотноо НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Женевийн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг/ЭШУСН/ хамтран “НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны Монгол дахь анхны хяналт: Хоёр жилийн хугацаанд” сэдвээр семинар, сургалт зохион байгуулсан юм.
Түүнчлэн НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу Монгол улс ИУТЭОУП-ын 2-р Нэмэлт Протоколд нэгдэн орсныг сайшааж, сүүлийн жилүүдэд НҮБ-аас бизнес ба хүний эрх, ядуурлын асуудлаар Монгол улсад айлчилсан Тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжийг дурдан, мөн Монгол улсын засгийн газар багц хуулийн төсөл санаачилан шинэчилэн гаргаж байгаа нь хүний эрхийн асуудлыг тусгах нэгэн боломж хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байсан.
Мөн илтгэгч нар, оролцогчид Монгол улсад эрүүдэн шүүх асуудал оршин тогтносоор байгаа ба энэ нь далд хэлбэртэй явагдаж байгаа асуудлыг хөндөж, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон баталж, хараат бус Үндэсний Урьдчилан Сэргийлэх Байгууллагыг яаравчлан байгуулахыг санал болгосныг зориуд тодотгоё.
Х.Тэмүүжин сайд та харгислалын сандлыг халж дийлэхгүй бол, сайдын суудал дээр сандайлан суух шаардлага байхгүй юм биш үү...
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 14 )
muusain ymnuudiig oorsdiign suulguul taarna iim argaar huniig hels hereg uuruuldeg baihgui yu
muusain ymnuudiig oorsdiign suulguul taarna iim argaar huniig hels hereg uuruuldeg baihgui yu
Ene tamlagaanii sandal bish bna sh dee. Setgetsiin ovchtei humuusiig suulgaj boloh l yum bna sh dee. Oorsdoo hund gemt heregtenguudtei ajilj uzeegui setgel zuin talaar yamarch medleg bhgui bj ajilaa hj bgaahumuusiin ene nuuts bu yostoi medeelluudiig yagaad hevleleer taraagaad bna aa. Jaahan toroo deedeleh heregtei. Buruud hatuu bj hemee ni ene gajuudal tsegtserne. Ene setguulchid amnii dor hagarhai gesen shig jaahan hamjaargatai bh ni deer bolov uu
Гүржээс ардчилалын туршлага судлана гээд байсан. Сайн судалсан байна.
Sandag ochiriig atg shalgaaachee muu shaariig hechneen aavii huug iim sandal deer tamlah sanaatai baisan huniig ooriig iim muuhai*****sandal deer suulgaval taar
хүний эрхийг дээдэлсэн улс оронд маань эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэх хоцрогдсон ажиллагааг болиулах гэж байгаа юм байна гэж бодоод уншсан чинь юу вэ бүр эрүүдэн шүүж тамладаг сандал авчирсан гэнэ үү.Итгэмээргүй юм.
эрүүдэн шүүгээд алаад бай алаадбай хариуцлагыг нь би хүлээе
АЙМШИГ
arai ch ugui bailgui dee.....
Xenii chaxcan baraa be ooriig ni cyylgaad zarlagdcan mongiig ni tolvvleechee
Худлаа байлгүй дээ.
Elbegdorj erunxiilegchin Mongold xeregjyylj bgaa ardchial xynii erx gedeg n ene ium bx daa..
iim sandal arai ch awaagui bailgui dee