Пиджак, зангиагүй албаны хувцас өмсөхийг зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Зуны улиралд байгууллагуудын албан тасалгаанд ажилладаг агааржуулагч, сэрүүцүүлэгч тоног төхөөрөмжийн хэрэгцээг багасгах, цахилгааны хэрэглээг бууруулах эорилгоор дэвшүүлж байгаа "Сэрүүн орчин" санаачилгын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Санаачилгыг зарчмын хувьд дэмжиж, зуны улиралд төрийн ёслол хүндэтгэл, дипломат зэрэг зайлшгүй шаардлагатай арга хэмжээнээс бусад үед төрийн байгууллагын албан хаагчид ажилдаа пиджак, зангиагүй албаны хувцас өмсөж байхыг зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top