Т.Билэгт мэдүүлэг өгч эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Эх орондоо ирсэн даруйд хорих 461-р ангид саатуулсан гэх НИТх-ын дарга асан Т.Билэгт өнгөрсөн даваа гарагаас эхлэн мэдүүлэг өгч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр шүүхээс 2.6 жилийн ял сонсон хоригдож байгаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарим хэрэгт холбоотой гэдгээ хүлээсэн байна. Тодруулбал, Т.Билэгтийг  нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутган, сэжигтнээр тооцсон юм.

Гэвч  Т.Билэгт эсэргүүцэж АНУ- руу эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр явсан байхад олон улсын цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлсэн энэхүү асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Учир нь гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ Монгол Улсаас гарч явсан, АНУ-аас ямар нэгэн байдлаар цагаачлал хүсээгүй гэдгээ мэдүүлжээ.

Т.Билэгтийг саатуулан шалгах хугацаа энэ сарын 19-нд буюу ирэх баасан гаригт дуусгавар болох юм. Одоогоор сунгах эсэх нь тодорхойгүй байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаар суллахгүй гэв. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.8.155) 2025 оны 03 сарын 13

Билэгт гуайг ингэж яах нь вэ дээ. Төрийн хар хүн шүү дээ.

1  |  0
Irgen (174.236.160.152) 2025 оны 03 сарын 13

Naad neg zuragaa heden jil naad sonin deer ee daraalan tavih um be dee. Zurag ni oldohgui bol zuraggui ni naad heden uguulberee zugeer shidej boldoggui um bhdaa soningiinhoon!!!! zalhmaar bna shuu dee.

1  |  0
uudgui uvgun(182.160.5.181) 2025 оны 03 сарын 13

argaggui baidald orood iree bizdee yadag ch bsan barigdana gedgee medsen l dee.nasni etsest nuglee uurdee shunalt uvgun mun.novsghrood zugatsanig chin bugd medej l bga shde.buru setgeltei uudgui uvgun

1  |  0
Balalgt(124.158.104.229) 2025 оны 03 сарын 13

za ingeed uil tamaa edleed bj dee. Chi vneheer l owoo aawiin xvv mun l yum bol naanaasaa ner tsever garaad ireerei

1  |  0
Top