Өвөрмонголын эмч нар өнөөдөр үнэгүй үзлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Өвөрмонголын нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар өнөөдөр үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийх юм байна. Үүнд: Ходоод, зүрх судас, уламжлалт эмчилгээний арга болох таван засал, гэмтэл согог, яс бэртэл, нүд, бөөр, мэдрэлийн цэгийн эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ гэсэн 8 чиглэлээр үзлэг, оношлогоо хийх аж.

     Монголын Залуучуудын Холбооны урилгаар ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдагчид болон урлаг соёлын одууд манай улсад албан ёсны айлчлал хийж буйн хүрээнд эмч нарын баг бүрэлдэхүүн нь үзлэг оношлогоог хийхээр болжээ.

     Эмч нарын үзлэг өнөөдөр 10-17 цагийн хооронд МЗХ-ны төв байранд болох юм байна. Тус үзлэгт хамрагдахад сонирхсон хүн бүхэнд нээлттэй бөгөөд МЗХ энэхүү үйл ажиллагаандаа тэр бүр үнэтэй эмнэлэгт үзүүлж чаддаггүй, амьдралын боломж тааруу хүмүүсийг ихээр татан оролцуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top