“Цахим худалдааны дэлгүүр” нэрээр залилан хийж байсан этгээдийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Сүүлийн үед интернэтээр дамжуулан “цахим худалдааны дэлгүүр” ажиллуулах нэрээр залилан хийж байсан иргэн Ч-г Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлж, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тэрээр www.emall.mn, www.mglshop.mn гэх цахим хуудсаар дамжуулан бараа худалдаж, хүргэж өгнө хэмээн иргэдийн мөнгө авч байжээ.

Мөрдөн байцаалтын явцад цахим хуудсанд байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн иргэдийн мөнгийг банкны олон улсын дансаар шилжүүлэн авдаг нь тогтоогдсон байна. Мөн хариуцлагаас зугтаах зорилгоор утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байсан нь ч тогтоогдоод байгаа аж. Залилагч этгээд 2010 оноос хойш энэхүү хоёр цахим хуудсыг ажиллуулж байсан бөгөөд хохирогчдын тоо цөөнгүй гэнэ. Одоогоор хохирсон хүмүүсийн тоо гараагүй, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munkh(202.21.112.2) 2025 оны 03 сарын 13

baina .mn mun uu

1  |  0
chawaas (122.201.18.9) 2025 оны 03 сарын 13

ymr mal iim t1 maanag huur-d itgedeg bna hohino :P

1  |  0
îàòèîéà(202.70.43.66) 2025 оны 03 сарын 13

Áîëæ ìóó ïèçäààã

1  |  0
Top