Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дөнгөж сая Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ цаг мөчид төрийн ёслолын хүндэт харуулууд жагсаж, найрал хөгжим эгшиглэж байна. Ёслолын ажиллагаанд УИХ дарга үг хэллээ. Мөн Засгийн газрын гишүүд, ард түмний төлөөлөл гадаад зочид төлөөлөгчид оролцож байна. Тухайлбал хоёр хөршөөс гадна АНУ, Герман, Франц зэрэг 60 гаруй орноос төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Мөн энэхүү ёслолын арга хэмжээг дөрвөн телевиз шууд дамжуулан орон даяар цацах бол 200 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач нар үйл явдлыг газар дээрээс нь шууд сурвалжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )