Жил бүрийн үндэсний их баяр наадмаар хурдан морьдын уралдааныг шимтэн үзэж, унаач хүүхдийн гийнгоон дууны түрлэг дор наадамлан хийморио сэргээдэг газар бол хүй долоон худаг билээ. Жил бүр хүй долоон худаг тоосонд дарагдан түүнд нь ч иргэд дасчисан мэт байдаг байсан бол энэ жилээс “Монгол наадам” цогцолбор болгох ажил эрчимтэй хийгдэж байна.
"Монгол наадам" цогцолбортой холбоотой эхний бүтээн байгуулалтууд бэлэн болжээ. Одоогоор хүй долоон худгийн 20 га талбайд 7000 гаруй авто машины зогсоолыг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа ч энэ жилийн наадмаар 5800 авто машины зогсоол хийх ажил дуусах шатандаа оржээ. Харин 12,5 га талбайд наадамчдын зорчих хэсэг болон үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрийн эко хавтан тавьж тойргийн голд зүлэгжүүлэлт хийн наадмын үзүүлэн тоглолтуудыг зохион байгуулахаар болжээ. Жил бүр асуудал болдог нийтийн бие засах газрыг ч энэ жил бүрэн шийдвэрлэж, 50 м тутам хогийн сав тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )