Э.Бат-Үүл: Хотол түмнээрээ сайхан наадаарай

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11
Хүчит бөхчүүд  тэнгэр алдлан дэвж, хурдан хүлгүүд  шандас мэдэн хурдалж, эрхий мэргэн харваачид цэц юугаа сорьсон Дэлхийд ганцхан Монгол наадмын баярын мэндийг хүргэе. Өнө эртний түүхт Үндэсний их баяр наадмаа бид шинэ бүтээн байгуулалт, их  шинэчлэлийн үйлсийн хамтаар эхлүүлж байна. Их Монгол улсын эрийн гурван наадмаар өртөөлж эх дэлхийн олимпийн наадмыг тун удахгүй нийслэл Улаанбаатартаа зохион байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе.
 
Хотол түмнээрээ сайхан наадаарай.



                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Э.БАТ-ҮҮЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top