Баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүрийн утас 24 цагаар ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр  24 цагаар ажиллана. Эмнэлгийн нэг, хоёрдугаар  шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд 11-14-ний өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.  Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв,  дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетууд, яаралтай тусламжийн төвүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллах юм байна. Түүнчлэн баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах газрууд 24 цагаар ажиллаж, шаардлагатай тусламж үзүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top