“Учиртай гурван толгой” дуурь өнөөдөр тоглогдоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Төрийн хошой шагналт, АЖ  Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр 17.00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Наадмын баярын өдөр тоглогдох “Учиртай гурван толгой” дуурийн ерөнхий найруулагчаар Л.Эрдэнэбулган ажиллаж УГЗ, Н.Туулайхүү удирдахаар болжээ.

Манай тайзнаа анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан юм.

Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурьд Юндэнд МУГЖ, дуурийн гоцлол дуучин М.Болд, МУГЖ  Г.Ариунбаатар, СТА Д.Баасанжаргал,  Нансалмаад СТА Л.Цогзолмаа, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Л.Цогзолмаа, Ардын жүжигчин А.Долгор,  МУГЖ А.Бүтэд, СТА Д.Туяа, Хоролмаад МУГЖ Б.Цэцгээ, МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд СТА Б.Ганхуяг, Д.Алтангэрэл  болон найрал дуучид, балетын бүжигчид тоглох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top