Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх рүү залахаар мордлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам өнөөдөр ийнхүү эхэллээ.Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт залахаар яг одоо Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүндэт харуулын цэргүүд авч явлаа.

Монголчууд бид эрт үеэс улбаатай Төрийн есөн хөлт цагаан тугаа залж баяр наадмын үйл ажиллагаагаа эхэлдэг уламжлалтай билээ. Төрийн ордонд байршдаг есөн цагаан хөлт тугийг иргэд олон түмэндээ баяр наадмын үйл ажиллагаагаар ийнхүү харуулж баясгадаг юм. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол хөтөлбөрийн дагуу 11.00 цагт болно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top