Дарханд хамгийн их хур тунадас оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2013 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан суманд орж 125.0 мм-т хүрчээ. Энэ оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур 37.5 хэм, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хамгийн бага температур -6.4 хэм байлаа. Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Алтай, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 28 м/с хүрчээ.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 30 удаа, Баруун дөрвөн замын орчимд 23 удаа, 32-ын тойрог орчимд 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 18 удаа, Хархорин захын орчимд 14 удаа, 32-ын тойрог орчимд 10 удаа, 13-р хороолол орчимд 6 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол орчимд 5 удаа, Баруун дөрвөн замын орчимд 2 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top