Азарга барианд орох мөч ойртож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Азарган морьд гарааны зурхайгаас эргээд 3. минут болж байна. Энэ жилийн наадмаар улс бүсийн наадмын дөрвөн түрүү, дөрвөн айргийн эзэн Б.Наранхүүгийн Монгол хээр, Даян түмний эх улс бүсийн наадмын хоёр түрүү, нэг айргийн эзэн Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан болон төрийн наадмын түрүү аймгийн Алдарт уяач Х.Цогтсайханы Сүмбэн зээрд , Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд, аймгийн Алдарт уяач П.Батсайханы Гуулинзээрд гэх мэт монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 204 хурдан хүлгүүд бүртгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top