Ажнай Д.Бат-Эрдэнийн улс халзан азарга гурав дахь удаагаа түрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд барианд орлоо. Хурдан азарганы уралдааны түрүүг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан азарга өнгөллөө. Улс халзан азарга нь улсын наадамд гурав дараалан торгон жолоо өргүүлж байгаа нь энэ юм.

Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Н.Улам-Өрнөхийн зээрд хурдалсан бол айргийн гуравд Говьсүмбэр аймгийн Сэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд азарга хурдаллаа. Архангай аймгийн Их тамир сумын харьяат Н.Тэмүүлэн, Төв аймгийн М.Сугар нарын хурдан хүлгүүд айргийн дөрөв, тавдугаарт давхилаа.


Энэ жилийн азарганы уралдаанд энэ цагийн цуутай хурдан түмэн эхүүд шандасаа сорьсон юм. Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Б.Наранхүүгийн Монгол хээр, Өмнөговь Цогтцэцийн Д.Бат-Эрдэнийн сүүлийн хоёр жил дараалан төрийн наадамд түрүүлээд байгаа Улс халзан, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн Соёмбо зээрд, түүний дүү П.Батсайханы Гуулин зээрд , Төв аймгийн Баян сумын Х.Цогтсайханы төрийн түмэн эх Сүмбэн зээрд, Өвөрхангай аймгийн  Хужирт сумын уугуул Д.Сугарын хул, Н.Зоригтын хар, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Сангийн сайд Ч.Улааны зээрд  зэрэг түмэнд цуутай алтан тууртууд шандас шалгасан юм.




Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ulz(110.6.234.5) 2025 оны 03 сарын 13

mon ch hurdan aduu yumaa. saihan naadaarai. toloos niolj avah yumsan

1  |  0
Гантуяа(112.72.12.253) 2025 оны 03 сарын 13

Өмнөговийн баялгаар мөн их туйлж байна аа. Уг нь бага Таван толгойн азарга гэвэл зохилтой.

1  |  0
naadamchin(122.201.18.10) 2025 оны 03 сарын 13

erliiz

1  |  0
naadamchin(122.201.18.33) 2025 оны 03 сарын 13

ene******bish u hhhhh

1  |  0
Top