З.Баянсэлэнгэ гишүүн фэйсбүүкийн найзууддаа мэндчилгээ илгээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Цахим сүлжээг ашиглан фэйсбүүкийн хамгийн идэвхтэй мэндчилгээнүүд яг одоо үргэлжилсээр байна.Тухайлбал, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаагаад байгаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Үндэсний их баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эрмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай” гэсэн мэндчилгээг нийт ард түмэндээ дэвшүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top