Энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 27 удаа, хүчтэй салхи шуурга 23 удаа, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 12 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 11 удаа, бичил уурхайн нурангины осол, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 7 удаа, аянгын аюулт үзэгдэл, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 3 удаа, малын халдварт боом өвчин, үйлдвэрлэлийн осол тус бүр 2 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний хагас жилд объектын түймэрт 6.8 тэрбум төг, ой, хээрийн түймэрт 3.0 тэрбум төг, хүчтэй салхи шуурганд 609.5 сая төг, мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.6 сая төг, малын халдварт боом, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, үйлдвэрлэлийн ослоор нийтдээ 8.6 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
iim medee ene udur tawikh khereg baina uu