Төв цэнгэлдэхийн дотор, гаднах талбайд эмч нар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 07 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр ажиллах юм байна. Энэ хугацаанд 320981 дугаарын утсанд хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авах аж. НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын наадмын амралтын өдрүүдэд буюу 7 сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллана.

№ Байгууллага

1 Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цаг

2 ШЭНЭСТ (шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв)

3 ДЭМН-ийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетүүд

4 Нийслэлийн Яаралтай тусламжийн төв

Баяр наадмын хурдан морь барианы газарт эмнэлгийн анхны тусламжийн цэгийг байгуулж иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлнэ.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллана.

“Хүй долоон худаг”-т хурдан морь дагахад Яаралтай түргэн тусламжийн машин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.

Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ.

№ Дүүрэг Түргэн тусламжийн утасны дугаар

Хүүхэд         Том хүн

1 Баянгол    362539 103

2 Чингэлтэй  70110279 103

3 Хан-Уул  341003 103

4 Сүхбаатар  350793 103

5 Сонгинохайрхан  103 103

6 Баянзүрх  103 103

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top