Монголчууд Геннисийн номонд..

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Ардын язгуур урлагийн Их хөгсүү чуулгаас зохион байгуулсан  Бий биелгээг Геннисийн номонд бүртгүүлэх үйл ажиллагаа яах аргагүй монгол наадмын энэ өдрүүд дэх сайхан мэдээнүүдийн нэг юм. Өчигдөр Сүхбаатарын талбайд  10 гаруй ястны 5204 бийлээчид  нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглалаа.Бий биелгээг  “Геннисийн ном”-д бүртгүүлэхдээ хамгийн өндөр настай бийлээч болох  82 настай Хорлоо гуайн нэр дээр батламжийг гардан авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top