Баяр наадмын үеэр ирсэн дуудлага, мэдээллийн осол, гэмтлийн дуудлагаас ахуйн осол дийлэнх байжээ. Тухайлбал моринд өшиглүүлэх, хуушуурны тосонд түлэгдсэн ахуйн холбогдолтой гэмтэл их гарч байна. Мөн хамгаалалтын шонгийн доогуур бөхийж байгаад тархиа хагалсан иргэнд эмч нар яаралтай тусламж үзүүлжээ.
Унаач хүүхдүүдийн хувьд мориноосоо унаж бэртэх тохиолдол мөн гарсаар байгаа бөгөөд унаач хүүхдүүдийнхээ гэмтлийг түргэн шуурхай эмчлүүлэхийг албаныхан анхааруулж байна.
Түүнчлэн айраг харшлыг сэдрээдэг учраас харшилтай хүмүүс айраг уухгүй байх, өөрийн бие, эрүүл мэндийн онцлогоо мэдэж хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )