Үндэсний сурын хасаа харвааны дунд болон адаг өрөг явагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын халх харваа гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Одоогоор эрэгтэйчүүдээс спортын мастер Н.Өлзийхутаг 28 сумнаас 26 онож тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдээс “Хангарьд” спорт клубын тамирчин, залуу харваач М.Мөнх-Амгалан мөн 28 сумнаас 26 онож тэргүүлж байна. Өнөөдөр үндэсний сурын хасаа харвааны дунд болон адаг өрөг явагдах бөгөөд харваачид сүүлийн 12 сумаа тавина.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top