Цэмцгэр Монгол наадам

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Жил бүрийн наадмаар төв цэнгэлдэх маань хогонд харагдаж, өнгө үзэмж, наадмын сүр жавхланг дардаг байсан. Харин энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадам “Цэмцгэр Монгол наадам” уриан дор зохиогдож байна. Тиймээс наадмын талбайг цэвэр цэмцгэр байлгах тал дээр иргэд ихээр анхаарч мөн ТҮК-ийн ажилчид ажиллаж байна. Иймд энэ жилийн наадам хоггүй цэвэр цэмцгэр орчинд болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top