Өнөө өглөө уралдсан хурдан соёолонгийн тоосыг үзэх гэсэн хүмүүсийн хөлөөр Хүй долоон худаг хахаж байна. Өмнөх жилийнхээс ч илүү олон гэмээр түм түжигнэж бум бужигнасан их хөлийн газар болж хувирчээ. Энэ жилийн тухайд Шинэчлэлийн Засгийн газар Хүй долоон худагийн тохижилтонд илүү анхаарсан учраас наадамчин олон сэтгэл хангалуун наадаж байна. Автомашины зогсоол, хуушуурын гэр, бусад худалдаа үйлчилгээ гээд бүх л зүйлд анхаарал тавьж ажиллсан Засгийн газарт наадамчид ам сайтай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )