Монгол наадмын нэг хэсэг болох шагайн харваа өнөөдөр өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Өмнөговь аймгийн Идэрмөнх баг тэргүүллээ. Энэ удаагийн наадмаар шагайн харваанд 42 багийн 360 гаруй тамирчин долоон хэсэгт цэц мэргэнээ сорьлоо. Өнгөрсөн жилийг бодвол харваачийн тоо бага байгааг ахмад харваач, улсын шүүгч Н.Жанлав хэллээ. Учир нь хэд, хэдэн аймгийн 90 жилийн ой тохиож буйтай холбоотой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )