НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын наадмын амралтын өдрүүдэд буюу 7 сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллаж байгааг бид дуулгасан. Ер нь наадамчин олон маань баяр наадмын арга хэмжээ болж байгаа газруудад тодорхой хэмжээний сэрэмжтэй явахад илүүдэхгүй гэдгийг сануулж байна. Тухайлбал, Хүй долоон хутагт ажиллаж байгаа яаралтай түргэн тусламжийн төвд моринд өшиглүүлсэн, хуушуурын тосонд түлэгдсэн гэх мэт дуудлагууд нэлээдгүй иржээ. Мөн хамгаалалтын шонгийн доогуур бөхийж байгаад тархиа хагалсан тохиолдол ч гарсан аж. Тэгэхээр иргэд маань наадахдаа болгоомж сэрэмжээ бүү алдаарай.

Сэтгэгдэл ( 0 )