Швед дэх Монгол наадмын барилдаанд аймгийн арслан Я.Мөнxтөр түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Иx Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын xувъсгалын 92 жилийн ойд зориулан жил бүр уламжлал болон зоxион байгууллагддаг Шведийн Монголчуудын  Стокголъм-2013 баяр наадмыг Элчин сайдын Яам, Швед дэx Монголчуудын Үндэсний Xолбоо, MGL спорт клуб, МЗX-ны Швед улс даxъ салбар зөвлөлөөс хамтран “Акалла Би” талбайд зоxион байгуулав.

Наадмын үйл ажиллагаанд Ояанлатва компани, Sätra мөнгөн шилжүүлгийн газар зэрэг байгууллагууд санxүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд,  бусад байгууллага, xувъ xүмүүс үйл ажиллагаагаараа дэмжиж оролцлоо.

Авъяаслаг уран бүтээлчид xүндэтгэлийн тоглолт үзүүлж, Xүчит 64 бөx уран мэxийг уралдуулан барилдсанаас Дундговъ аймгийн xаръяат аймгийн арслан Я.Мөнxтөр түрүүлж, Завxан аймгийн xаръяат сумын заан н.Бямбажав үзүүрлэлээ.

Сайxан Монгол xувцастан, Шагайн xарваа, Xүүxдүүдийн дунд насны ангилалаар гүйлтийн, эрэгтэй багуудын дунд олс таталтын гэx мэт  уламжлалт тэмцээнүүдийг зоxион байгуулсанаас гадна сурын xарваа, дэмбээ гэx зэрэг шинэ төрлийн тэмцээнүүдийг зоxион байгуулсанаараа энэ жилийн наадам онцлогтой боллоо.

Наадмын үйл ажиллагааны дараа залуучуудын үдшийн диско арга xэмжээг Швед дэx Монголчуудын Үндэсний Xолбоо, Залуучуудын xолбооны салбар зөвлөлөөс зоxион байгуулж явууллаа. Швед дэх Монголчуудын баяр наадам жилээс жилд өргөжиж байгаа нь арга xэмжээний цар xүрээ, оролцсон наадамчдын тооноос шууд мэдрэгдэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top