Хүй долоон худгаас 15 настай охин алга болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Хүй долоо худагт үйлчилгээ явуулж буй 163-р гэрээс өчигдөр /2013.07.11/–ний өдөр 16 настай эмэгтэй Б.Саранзаяа, 15 настай эмэгтэй И.Вансэмбэрүү нар 18.00 цагийн үед гарч яваад шөнийн 01.00 цагийн үед Б.Саранзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эргэж иржээ. Харин хамт гарсан И.Вансэмбэрүү нь одоо болтол олдоогүй байгаа юм байна. И.Вансэмбэрүү нь гарч явах үедээ улаан эрээн срочкон цамц, улаан эрээн өмдтэй, дотуураа хар өнгийн трикотой, хар ботинкон гуталтай үсээ ардаа боосон яваа. И.Вансэмбэрүү нь 160 см өндөр, туранхай, давхраагүй нүдтэй болно.

И.Вансэмбэрүүг доорх хоёр залуу авч явсан байж болзошгүй байна. Иймд 

1. Хүрэн зээрд зүстэй, зүүн гуяндаа хүрээтэй хас тамгатай морь унасан цагаан өнгийн монгол цамцтай 16-18 орчим насны өөрийгөө Ганбаатар гэж танилцуулсан бүлцэн нүдтэй, уруул нь  памбагар, цагаан шар царайтай, цагаан өнгийн саарал хээтэй дээлтэй явсан.

2. Өөрийгөө Отгоо гэх этгээд нь босоо гурвалжин үстэй, хоёр шанааг нь нимгэлсэн, бор царайтай, онигор нүдтэй, цэнхэрдүү шлеп  малгай, цэнхэр /хар цэнхэр байж болзошгүй/ дээлтэй, хантаазтай. Зүүн гарын шууны дотор урт сорвитой, засмал дэлтэй улаан хэр зүстэй S буюу зуузай тамгатай морьтой явсан байна.

Дээрх хүмүүсийг үзсэн харсан хүн өөр өөрсдийн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, мэдээллийн 102 дугаарын утас болон талбай дээр ажиллаж байгаа цагдаагийн постуудад яаралтай мэдэгдэнэ  үү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

alga bolson ch geh shg oorsdoo shoudaad yawsiin bishv

1  |  0
12(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

моож

1  |  0
Top