Хүй долоон худаг дахь Монгол соёлын үзэсгэлэн аварга хөөрөг, малгай олны анхаарлыг татаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт үндэсний өв уламжлалыг харуулах олон хөтөлбөр багтсан соёлын наадам болж байна. Соёлын наадмыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүй долоон худагт жилдээ ганц удаа цуглаж морь уралдуулаад буцахаа болино. Энэ уудам хөндий ойрын 4-5 жилийн дотор монгол наадмын төв болж, олон уралдаан тэмцээн, соёлын хөтөлбөр зохиогддог болно” гэсэн юм. Үүний эхлэл болгож энэ жил хоол хүнсний үйлчилгээний болон урлагийн тоглолт, шоу үзүүлбэр зохион байгуулах хоёр хэсэг талбай байгуулж, 5800 автомашины зогсоол, морь барианы зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал шинээр байрлуулж, боловсон ариун цэврийн байгууламж суурилуулсан юм.

Үүнээс гадна монголын соёлын эд зүйлс болох домбо, эмээл, хөөрөг, малгай зэргийг хийж тавьсан нь наадамчин олны сонирхолыг ихээхэн татаж байсан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huurhun(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

uneheer goy yumaa ?????????

1  |  0
Top