Хүй долоо худагт 15 настай И.Вансэмбэрүү гэгч охин алга болоод олдоогүй байгаа талаар бид мэдээлсэн. Ер нь наадмын өдрүүдэд хүүхдүүд эцэг эхээсээ төөрсөн тохиолдол цөөнгүй гарлаа. Цагдаагийн байгууллагад өчигдөр хүүхэд эцэг эхээсээ төөрлөө гэсэн 29 дуудлага ирсэн бөгөөд шуурхай ажилласны үр дүнд төөрсөн хүүхдүүдийг олж эцэг эхэд нь эрүүл саруул хүлээлгэн өгчээ. Тэгвэл өнөөдөр хоёр гурван хүүхэд төөрсөн гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага ажиллаж хоёр хүүхдийг олсон бөгөөд нэг хүүхдийг эрэн хайж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )