“Дээлтэй Монгол-2013” наадмын “Дээлтэй Монгол” парадад оролцогчдын байрлалууд тодорлоо. 2013.07.13-ны 1200 цагаас “Дээлтэй Монгол” парад эхлэх бөгөөд доорхи байрлалд 1000 цагаас эхлэн оролцогчдыг байрлуулж, бүртгэх юм байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд
Улаанбаатар зочид буудлын урд талбайд
Спортын төв ордны зүүн талд ( гол хаалга тал )
Ерөнхий сайд Амарын гудамжинд
Гутлын 22-р дэлгүүр буюу Өргөө зочид буудлын ард талд
Жагсаалд оролцогчдыг Багахангай дүүргээс Сүхбаатар дүүрэг хүртэл нар зөв тойрсон байдлаар оролцуулах ба парадыг Дуурь бүжгийн эрдмийн театр-Монголын Хөрөнгийн бирж-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын байр-Төрийн ордны өмнүүр орж ирэхээр зохицуулжээ. Наадамчдад зориулан 1000 суудал бэлтгэх бөгөөд 1100 цагаас эхлэн зочид суудлаа эзлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )