”Харанга”-ын Лхагваагийн үдэш “өнөөдөр“

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 13

Домогт "Харанга" хамтлагийн дуучин Лхагваа өнөөдөр, маргааш  19.00 цагт СТӨ-нд “Морин хуур, Толин хул” тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтод “Харанга” хамтлаг, ҮДБЭЧ, зэрэг олон уран бүтээлчид оролцох нь ээ. Тэрээр фейсбүүк дэхь цахим хуудсаараа дамжуулан фенүүдээсээ тоглолтондоо дуулагдах дууныхаа саналыг авсан юм. Тийм болохоор хүн бүрийн сэтгэлд хоногшсон болоод шинэхэн дуунууд нь үзэгчдэд хүрэх аж.

“Харанга” хамтлагийн 25 жилийн ойдоо зориулсан тоглолтын салхийг өнгөрсөн тавдугаар сард тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоор эхлүүлсэн бөгөөд Х.Лхагвасүрэнгийн тоглолтын дараа ирэх есдүгээр сард Ц.Чулуунбат, арваннэгдүгээр сард А.Энхманлай нарын бие даасан тоглолт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top