“Хамаг Монгол” тоглолт маргааш Улаан-Үдэд болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 13

Монгол Улсын  Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн “Хамаг Монгол” тоглолт энэ сарын 14-нд Улаан-Үдэд болохоор товлогджээ. “Хамаг Монгол” төслийн зорилго нь Монгол, Буриад, Тува, Өвөр Монгол, Халимаг зэрэг ахан дүүс ард түмний соёлын солилцоог хийхэд оршино хэмээн Буриадын хэвлэлээр өгүүлсэн байна.

Мөн Самандын Жавхлан уг төслийг санаачилсан бөгөөд тоглолтонд Халимагийн ардын дуучин Шаран Бадам-Хаалга, Тувагийн гавьяат жүжигчин, хөөмийч Сайдаш Монгуш, Өвөх Монголын дуучин Машбатын Баясгалан, Буриадын жүжигчин Чингис Раднаев нар оролцох аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TUSUL MOOD(202.179.23.19) 2013 оны 07 сарын 15

NEG ZUIL KELEK GESNEE JAVHLANGIIN PEN GEDGEE SANA LADARAA L

0  |  0
Top