Ариунаа Сүригийн “SS2014 Fashion Week” супер шоу өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 13

Загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн “SS2014 Fashion Week” супер  шоу өнөөдөр 22.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна.  Тоглолтын найруулагчаар Италийн “GR event and communications” агентлагийн ерөнхий захирал Жиалуйжи Реста ажиллах аж.

Залуу дизайнерын загварын шоунд Австрийн “Drumatical theatre”, Африк-Испани гаралтай дуучин Келли Жойс, НҮБ-ийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “A sound”, “Алтан ураг”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцох юм байна. Түүнчлэн ятгын хатан хаан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ “Ертөнц” цомгийн гайхалтай аялгуунуудаас “Дэлхий” хамтлагийнхаа хамт тоглох аж. Одоогоор Болд “A sound”-тай хоршин дуулж магадгүй хэмээн зарим эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top