79 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

Энэ оны эхний хагас жилд аюулт үзэгдэл, осол  2587 удаа гарсны улмаас 79 хүн амь насаа алдаж, 232.1 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний хагас жилд обьектын түймэр 2282 удаа, ой, хээрийн түймэр 124 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 44 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 29 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 27 удаа, хүчтэй салхи шуурга 23 удаа, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 12 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 11 удаа, бичил уурхайн нурангины осол, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 7 удаа, аянгын аюулт үзэгдэл, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 3 удаа, малын халдварт боом өвчин, үйлдвэрлэлийн осол тус бүр 2 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр 1 удаа  бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний хагас жилд объектын түймэрт 6.8 тэрбум төг, ой, хээрийн түймэрт 3.0 тэрбум төг, хүчтэй салхи шуурганд 609.5 сая төг,   мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.6 сая төг, малын халдварт боом, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, үйлдвэрлэлийн ослоор нийтдээ 8.6 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна. Объектын түймрээр 38 хүн, гол нуурын усанд унасан ослоор 30 хүн,  бичил уурхайн нурангины ослоор 6 хүн, ой, хээрийн түймрээр 2 хүн, аадар бороо үерийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, үйлдвэрлэлийн ослоор тус бүр 1 хүн  амь насаа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top