Г.Эрхэмбаяр аваргад 2013 оны Mersedes Benz G 500 машин бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

Тулгар төр үндэслэсний 2222 жилийн тэгш ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 807 жил, Ардын хувьсгал ялсны 92 жилийн тэмдэглэлт ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр ес даван түрүүлж, Монгол Улс шинэ аваргатай болоод байгаа. Тэрчлэн Ардын хувьсгалын өлгий нутаг болох Сэлэнгэчүүд анхны аваргатай болсондоо хөл газар хүрэхгүй баярлацгааж байна. Тэрийгээ ч илэрхийлцгээж Сэлэнгэ аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийнхөн анхны бөгөөд шинэ аварга Гунаажавын Эрхэмбаяртаа 2013 оны Mersedes Benz G 500 маркийн машин бэлэглэсэн гэх мэдээлэл байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top