Монгол залуу гурван хүний амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

Австралид гурван хүний амийг Монгол залуу аварсан тухай орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлжээ. Сонинд бичсэнээр Дундговь аймгийн харьяат н.Мандахбат гэх залуу цусаа хандивласнаар гурван хүний амийг аварсан байна. Хүнд нөхцөлд байгаа хүмүүст цусаа хандивлаж амийг нь аварсанд орон нутгийн сонин талархснаа илэрхийлжээ.

Австралид долоо хоног тутамд 27 мянган хүн цусаа хандивлах хэрэгцээ байдаг байна. Сайн санаат хүмүүсийн хандивалсан цусны 34 хувийг хорт хавдар, цусны хавдартай хүмүүсийг эмчлэхэд шууд ашигладаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top